Орчин цагийн шийдэл болсон ган арагт бүтээцлэлийн технологийг дэлхийн 100 гаруй улс суурилуулан үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд онцолбол барилгын хөгжлөөрөө тэргүүлдэг Их Британи, Шинэ Зеланд, Австрали, Хонг Конг, ӨАБНУ, Арабын Нэгдсэн Эмират улсуудад өргөн хэрэглэгдэж байгаа билээ. Ган тавлагчтай, ширүп хэрэглэдэггүй учир холбоосыг нарийн хийх боломжтой.Энэ нь дулааныг дээд зэргээр тусгаарладаг юм.Зуун жил давсан чанар, эрчим хүчний хэмнэлттэй, байгалд ээлтэй, олон дахин ашиглаж болох технологи гэсэн тодотголоор Европын орнууд нэн тэргүүнд энэхүү шийдэлийг сонгон эрэлхийлж байна. Европын орнуудын бүх барилгуудын ойролцоогоор 25% нь орон сууцны салбар бүрдүүлдэг. Ган арагт бүтээцлэл нь хамгийн өндөр стандартын барилга оршиход хамгийн сайн тохирдог.Хүйтэн сэрүүн улиралтай манай орны хувьд бүтээн байгуулалт улиралын шинж чанартай байдаг тул ямарваа барилга байгууламжинд хугацаа их ордог сул талтай. Энэхүү ухаалаг технологи нь улирал харгалзахгүй маш богино хугацаанд угсарч болдгоороо давуу талтай.